top of page
Long Train Ride

Сүхбаатар Өртөө
Танилцуулга

          1949 оны 11 дүгээр сарын 06-нд Улаанбаатар төмөр зам ашиглалтанд бүрэн орж байгааг тэмдэглэж эхний ёслолын галт тэрэг Сүхбаатар өртөөнд ирж энэ өдрийг Сүхбаатар өртөөг байнгын ашиглалтанд орсон өдөр болгон тэмдэглэсэн юм. Гончигийн Бумцэнд тэргүүтэй БНМАУ-ын дээд хэмжээний төлөөлөгчид Сүхбаатар хотод хүрэлцэн ирж, бага үдэд буюу морин цагийг тааруулан 11 цаг 40 минутаас 12 цагт анхны галт тэргийг хүлээж авахаар Г.Бумцэнд даргын саналаар шийдвэрлэсэн нь шинэ ирж байгаа төмөр хөлөг галт тэргийг Монгол хүний бэлгэдлээр хүлэг морьтойгоо жишсэн уламжлалт ёсны сайхан бэлэгдэл болжээ. Монгол түмний бэлгэдэл ёсоор нь галт тэрэг товлосон морин цагтаа ирж улсын бага хурлын дарга Г.Бумцэнд, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д. Дамба гурван өнгийн торгон тууз хайчилж нээсэн түүхтэй.

Our Services

Хэсэглэлийн өртөө, зөрлөг

•Ерөө өртөө / 1-р зэрэг /
•Хойт  зөрлөг  / 5-р зэрэг /
•Дулаан зөрлөг  / 5-р зэрэг /

Хойд зөрлөг

Монгол улсын умард хилийн анхны зөрлөг болох Хойт зөрлөг нь ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын Дозорный зөрлөгтэй хиллэн төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн найдвартай хангах үүргийг нэр төртэй биелүүлэн ажилладаг.

Дулаан зөрлөг

Дулаан зөрлөг нь 1971 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан. УБТЗ-ын 49-р км-т байрладаг ба төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн найдвартай хангаж ажиллаж байна.

Ерөө өртөө

Ерөө өртөө нь 1960 оны 05-р сарын 08-нд байгуулагдсан. Тус өртөө нь галт тэрэг хүлээх авах явуулах А, Б паркийн 5 замтай, 3 салбар замтай. Хоногт дунджаар “БТЕГ” ХХК-ийн 288 вагон ачилтанд хүлээн авах чадалтайгаар төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байна.

bottom of page