Сүхбаатар Өртөө
УБТЗ-ЫН УУГАН ӨРТӨӨ ҮҮСЭН, БЭХЖСЭН ТҮҮХЭН ЗАМНАЛ.
Улсын хөгжил дэвшлийг даган тээврийн хэрэгцээ өсөн, нэмэгдсэн 1940-өөд оны үеэс УБТЗ буюу өргөн царигтай төмөр зам байгуулах тухай асуудал төр, засгийн түвшинд яригдаж эхэлсэн билээ. Гэвч энэ асуудал ажил хэрэг болох явцыг Дэлхийн хоёрдугаар дайн саатуулснаар дайны дараа буюу 1946 оны хоёрдугаар сард БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын Найрамдал, харилцан туслалцах гэрээ, Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай байгуулсан хэлэлцээр байгуулснаар Монгол улсын дэд бүтцийн салбарт шинэ эринийг авчирсан юм. Гэрээ, хэлэлцээр ёсоор Наушки - Улаанбаатар хоорондын 402 км зам тавих ажлыг ЗХУ-ын Зам барилгын ангийн 505 дугаар анги хариуцан барьж, 1947 онд эхлэн 1949 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн дуусгажээ.
1940 онд хуралдсан МАХН-ын 10 дугаар их хурлын шийдвэр Сүхбаатараас-Улаанбаатар хот хүртэл Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар төмөр зам бариулах тухай заагдаж энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажил дэлхийн II дайнаас шалтгаалан саатсан юм.
Эх орны дайн дууссаны дараа 1946 оны 02 дугаар сарын 27-нд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулагдсан найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр манай оронд өргөн царигийн төмөр зам барих чухал хүчин зүйл болсон юм.
Монгол-Зөвлөлтийн Засгийн газруудын хооронд урьдчилан тохиролцсоны үндсэн дээр Наушки-Улаанбаатарын төмөр замын барилгын хайгуул шинжилгээний, зураг төсөл болон төмөр зам барихтай холбогдсон бэлтгэл ажлыг эрхлэх улсын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Улсын комисс 1947 оны 10 дугаар сарын 15-нд Сүхбаатарт төмөр зам барихтай холбогдсон бэлтгэл ажлуудын талаар ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй ярилцаж барилгачдын орон сууц, чулуун нүүрсний хангамж дэр мод бэлтгэх ойн зурвас тогтоох, шохой тоосго, барилгын материал бэлтгэх асуудлыг хамтран
шийдвэрлэж Наушки-Улаанбаатарын ажлын төгсгөлийн шатны үед Наушки-Улаанбаатарын төмөр замыг барьж байгуулан цаашид ашиглах, Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай БНМАУ-ЗХУ-ын засгийн газруудын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрт маршал Х.Чойбалсан, ЗХУ-аас Монгол улсад сууж байсан элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зуралцжээ.
ЗХУ-ын хүч хөрөнгө, тусламжаар баригдсан Монгол- Зөвлөлтийг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар төмөр зам бол Москвагаас зүүн өмнийг зорьсон төмөр замын шууд үргэлжлэлийн 5904-р км-ийн 5-р зуут дээр Монголын төмөр замын анхны хос зам төмрийг бэхэлж, үргэлжлүүлэн тавьсан нь Олон улсын шууд харилцааны зам болсон юм.
1949 оны хавар “Мөндөлийн хошуу”-г сэтэлж үндсэн гол замаа Сүхбаатар өртөөний гол замтай холбосон юм.
1949 оны 11 дүгээр сарын 06-нд Улаанбаатар төмөр зам ашиглалтанд бүрэн орж байгааг тэмдэглэж эхний ёслолын галт тэрэг Сүхбаатар өртөөнд ирж энэ өдрийг Сүхбаатар өртөөг байнгын ашиглалтанд орсон өдөр болгон тэмдэглэсэн юм. Гончигийн Бумцэнд тэргүүтэй БНМАУ-ын дээд хэмжээний төлөөлөгчид Сүхбаатар хотод хүрэлцэн ирж, бага үдэд буюу морин цагийг тааруулан 11 цаг 40 минутаас 12 цагт анхны
галт тэргийг хүлээж авахаар Г.Бумцэнд даргын саналаар шийдвэрлэсэн нь шинэ ирж байгаа төмөр хөлөг галт тэргийг Монгол хүний бэлгэдлээр хүлэг морьтойгоо жишсэн уламжлалт ёсны сайхан бэлэгдэл болжээ. Монгол түмний бэлгэдэл ёсоор нь галт тэрэг товлосон морин цагтаа ирж улсын бага хурлын дарга Г.Бумцэнд, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д. Дамба гурван өнгийн торгон тууз хайчилж нээжээ.
Нээлтийн цуглаанд зуу гаруй морьтой малчин ардууд, Сүхбаатар хотын хоёр зуугаад иргэд, дунд сургуулийн “Дружно- штаб"-ын 45 сурагч оролцсоны зэрэгцээ мөн 1943 онд ЗХУ-ын Улаан армийн фронтод бэлэг хүргэлцэж байсан улсын сайн малчин эмэгтэй Хоролжав шагналынхаа таван хошуу малын мөнгөн дүрстэй агар зандан хувинтай сүүгээ барин, ирж галт тэрэгний машинч, туслах, бусад ажилчид, Г.Бумцэнд дарга нарт сүү амсуулаад, галт тэргэнд цацал өргөж байсантухай ахмадууд дурсан ярьдаг. 1949 оны 11 дүгээр сарын 06-нд Октябрийн баярын урьд өдөр нээхэд өртөөндөө галт тэрэг хүлээн авах, явуулах дөрвөн замтай, сэлгээний 70-50 гэсэн номерын уурын жижиг тэрэгтэй, замуудын хооронд уурын тэрэгнүүдийг усаар хангах худагтай байжээ.
Энэ зам нь Москвагаас зүүн өмнийг чиглүүлэн ЗХУ-ын газар I |утгийн хязгаар хүртэл тавьсан төмөр замын шууд үргэлжлэлийн (004 дүгээр километрийн тавдугаар зуут дээр Монголын төмөр замын анхны хос зам төмрийг холбон бэхэлсэнээс эхлэн үргэлжлүүлсээр Улаанбаатарт хүргэснээр олон улсын харилцааны хамгийн дөт шууд харилцааны зам нээгдэн, Европ- Ази тивийг холбосон өргөн төмөр замын сүлжээний эхлэл тавигдсан нь Олон улсын чанартай чухал алхам байв.
Get a Quote
This is a Paragraph. Click on "Edit Text" or double click on the text box to start editing the content.